АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Монголын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзсаныхаа дараа Монгол Улстай харилцаагаа өргөжүүлж байгаадаа бид баяртай байна гэж мэдэгдлээ.
"Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тусгаар, чөлөөт Монгол Улстай харилцаагаа өргөжүүлэхдээ бид баяртай байх болно” гэж Жон Болтон өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр сайд Н.Энхболдтой ажил хэрэгч хэлэлцээ хийснээ дурдаад, Монголын Зэвсэгт хүчний албан хаагчид олон жилийн турш АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэжээ.