|

Владимир Путины хөрөнгө орлогын мэдүүлэг ил болжээ

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөрөнгө орлогын мэдүүлгийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд өчигдөр /2019.04.12/ нийтэлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тайланд дурдсанаар Путины 2018 оны нийт хөрөнгө 2017 оныхоос 10 сая рублиэр багасчээ. Тэрбээр 2018 онд 8,648,353 рублийн орлого олсон гэж тайланд бичсэн бол 2017 онд энэ тоо 18,728,268 байжээ. Өнгөрсөн онд сарын дундаж цалин нь 720,700 рубль байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэр дээр 77 болон 153 мкв талбайтай хоёр орон сууц, 18 мкв талбайтай хоёр гарааш, "Волга" ГАЗ М21, "Нива" гэсэн хоёр автомашин, "Скиф” аялалын чиргүүл бүртгэлтэй байгаа юм байна. Албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм байгаа ч түүнийг дэлхийн хамгийн баян хүн, хөрөнгийн хэмжээ нь ойролцоогоор 200 тэрбум ам.доллар гэсэн экспертүүдийн албан бус таамаглал ч байдаг.

Н.Амгалантуул

Эх сурвалж:XINHUA