|

Кёкүшюзан Д.Батбаярыг нөхдийнх нь хамтаар залилангийн хэргээр шалгаж эхэллээ

 

 

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын хамт нэр бүхий хүмүүсийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч Н.Болормаа, "Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп”-д хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан аж. Улмаар тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төсөл, бичгээр өгсөн амлалт, баталгаа хэрэгжээгүй юм байна. Тиймээс зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32 тэрбум 713 сая 190 мянга 850 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх асуудлаар тэднийг шалгаж байгаа гэнэ.

Ж.Ууган

Эх сурвалж: erennews.mn