Тэрбээр "эмчилгээнд хэрэглэх гэж тарьж ургуулсан” хэмээн цагдаагийнханд тайлбарласан байдаг. Тэрбээр ямар нэг ажил хийдэггүй, компьютерын өндөр мэргэшсэн инженер бөгөөд гэрээс нь эд мөрийн баримтаар хураасан компьютерынх нь мэдээллийг холбогдох байгууллагынхан шалгасан юм.
Д.Мурат Монголд ирсэн цагаасаа хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулсан нь тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд болон эхнэр Г.Байгаль нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлд заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тарьж, ургуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Шүүх Д.Муратад нэг жил хорих ял шийтгэсэн бол эхнэрт нь мөн ял оноосон ч нялх хүүхэдтэй учраас хорих ялыг нь хойшлуулсан байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин