|

Монголын "Википедиа"-г хятадууд хөтөлдөг үү?

"Википедиа” хэмээх танин мэдэхүйн сайтад дэлхийн улс үндэстэн бүрийн түүх, онцлог үйл явдын мэдээ, мэдээлэл байдаг. Тэгвэл тус сайтад байрших Монгол улсын тухай мэдээ, мэдээллийг Хятадууд хөтөлж оруулдаг талаар өнгөрсөн долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монголын гадаад бодлогын асуудлын талаар илтгэл тавьж байхдаа дурдсан юм.

Тэрбээр "Википедиа”-д дахь Монголын түүхийг бид биш, Хятадууд оруулдаг. Энэ асуудалд ШУА-тай хамтран ажиллахаар хүсэлт тавьж, Монголын түүхийг бичиж өгөхийг хүссэн. Тэдний бичиж өгснийг бид англиар орчуулж, дэлхий нийтэд эх орноо сурталчлах хүсэлт тавьсан. Гэтэл ШУА-аас "Бид завгүй. Казахстаны түүхийг бичиж байгаа шүү дээ” гэсэн хүн итгэмээргүй хариу өгсөн. Тиймээс бид цахим ертөнцийг ашиглаад эх орныхоо гадаад имижийг бүрдүүлэх асуудалд их анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Энэ асуудлаар бид эргэн сурвалжилж мэдээлэх болно.


Б.Дэжид

 

Эх сурвалж: Gereg.mn