Түүнийг хүчингийн хэрэгт сэжиглэн шалгаж байх хугацаанд Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгч, УИХ хүсэлтийг нь хэлэлцэн чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Одоогоор Д.Гантулга гишүүн асанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна.
Өмнөх хууч
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөнтэй холбоотойгоор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 1-нээс товлон зарлаж, аравдугаар сарын 7-д санал хураалтыг явуулах тухай УИХ-ын 68-р тогтоолыг мөн оны зургадугаар сарын 28-ны өдөр баталсан.
Гэвч Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж, уг тогтоол нь Монгол Улсын иргэний сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн гомдол гаргаснаар Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн байдаг. Нөхөн сонгууль зарласан УИХ-ынтогтоолоор Цэцмаргаан үүсгэсэн тул аравдугаар сард явагдах ёстой байсан нөхөн сонгууль хойшилсон. Арваннэгдүгээр сард Цэц уг маргааныг хэлэлцээд"УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” хэмээнхүчингүй болгосон билээ.
Иргэн С.Мөнхцэцэг нь Цэцэд өргөдөл гаргахдаа "Төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвшихийн тулд сонгууль зарлагдахаас зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзсэн байх ёстой. Гэтэл нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-ний өдөр товлон зарлаж, аравдугаар сарын 7-нд явуулахаар шйдвэрлэсэн нь иргэн миний сонгогдох эрхийг зөрчиж байна” гэсэн билээ. Энэ шалтгаанаар өнгөрөгч онд зарлагдсан нөхөн сонгууль эхний удаа хойшилсон.
Уг маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон Д.Лүндээжанцан гишүүн "төрийн албан хаагч сонгуууль зарлагдахаас зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзсэн байх” тухай хуулийн уг заалт зөвхөн УИХ-ын ээлжит сонгуульд хамаатай юмаа. Тиймээс сонгуулийн тухай хуульд "сонгуулийн жил” хэмээн тодорхойлсон байдаг... хэмээн маргасан боловч Цэц уг тайлбарыг хүлээж аваагүй билээ.
Мөн гомдол гаргагчаас "Та нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?” гэж асуухад гомдол гаргагчхариулж чадаагүй байдаг. Хожим түүнийг хэвлэлүүдээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хадам дүү нь хэмээн бичиж байлаа.
Түүх давтагдаж байна
УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн намуудаас МАХН Н.Энхбаярыг, АН Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээ зарлалаа. МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшинэ хэмээн яригдаж байгаа ч албан ёсны шийдвэр гараагүй байна. Одоо нэгэнт Цэцийн шийдвэр гарсны дараа нэр дэвшигч тодруулах ч шаардлагагүй болж байх шиг байна.
Мөн энэ удаагийн Цэцийн шийдвэрийн бас нэг онцлог нь саяхан МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын кабинетийнхаа тал хувийг авч Хэнтий аймаг болон хөдөө орон нутагт арав гаруй хоног ажиллаад ирсний дараа гарлаа.
Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дун суудлын хуралдаанаас "Нөхөн сонгууль зарлах тухай" УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолыг "Үндсэн хууль зөрчсөн" хэмээн үзэж түдгэлзүүллээ.Нэр бүхий иргэн УИХ-ын дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн Цэцэд ханджээ.
Торуулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулгадхолбогдохэрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй,гэм буруутай нь тогтоогдоогүй байхадөөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээсчөлөөлсөн нь,УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлснийүндсэн дээр нөхөн сонгууль зохион явуулах нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн мэдүүлсэн байна.
Хачирхалтай нь Үндсэн хуулийн цэц гомдол гаргасан иргэний "Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус” гэх мэдээллийг хүлээж аваагүй мөртлөө "хууль бус шийдвэр дээр үндэслэн нөхөн сонгууль явуулах нь хууль бус” гэснийг нь хүлээн авч, нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Логикийн хувьд маш эргэлзээтэй зүйл болж байна л даа.
Эхлээд "Л.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус” гэсэн иргэний мэдээллийг Цэц үгүйсгэсэн. Нэг үгээр хэлбэл, алдаатай буюу худал нөхцөл байна гэсэн үг. Гэсэн атлаа "Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус учраас нөхөн сонгууль явуулах нь хууль бус” буюуалдаатай нөхцөл дээр тулгуурласан оюун дүгнэлтийг үнэн зөвд тооцож болох уу?
Өөр нэг жишээ авья. Хонь бол махчин амьтан. Тийм учраас бөөнөөр нь устгах ёстой гэсэн оюун дүгнэлт байг. Хонь махчин амьтан гэдгийг тогтоож чадсангүй ээ, учир нь тэр амьтан өвс идэж, ус ууж байв. Тэгэхээр хонийг устгах ёстой гэдэг шийдвэр үнэн зөв байж чадах уу?
Эсрэгээрээ бэлчээрийг талбай хомс болж байгаа учраас бог малын тоог цөөлье гэвэл арай өөр ойлголт. Ядаж л логикийн хувьд алдаагүй. Тэгэхээр "Нөхөн сонгуулийн зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргахын тулд ядаж энэ дайны үндэслэл гаргаж ирэх хэрэгтэй болж байна.
Нөхөн сонгуулиа л больчихъё
Угаасаа Үндсэн хуулийн шүүхийн зарчим нь мэдээлэл гаргасан иргэний гаргаж байгаа үндэслэл дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Түүнээс биш "Хонь мах иддэггүй юм байна аа. Гэхдээ өвс ховор болсон учраас хонийг устгах нь зүйтэй" гэж шийдвэрээ гаргадаггүй. Тиймээс"Зорилго нь аргаа зөвтгөнө” гээд хэний ч хамаагүй нэр бариад, ямар ч хамаагүй мэдээлэл гаргаад, түүнийг ньаль нэг нам, улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлээд, ямар ч хамаагүй аргаар шийдвэргаргаад баймааргүй байна.
Түүнийхээ оронд зүгээр л, хэрвээ энэ удааднөхөн сонгууль явуулах нь МАН-д ашиггүй гэж байгаа бол64-үүлээ сууж байгаад асуудлаа шийдчих. Сонгуулиа хойшлуулдагсан уу, хуулиа өөрчилдөгсөн үү, хамаагүй. Ганцхан Үндсэн хуулийн цэц л үүнд нь битгий оролцоод, оролцуулаад бай.
Тэртэй тэргүй иргэд 64 мануухай дээр 65 дахийг нь гаргаж ирье гэх хүсэлгүй байгаа. АН, МАХН-ын арав хүрэхгүй хүн МАН-ын 64-ийн эсрэг "тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй" нь үнэн. Ер нь ч тэгээд 42 дугаар тойргийнхан Ерөнхий сайдыг сая очиход нь "Дахиад нэг бандаашны эзэнбитгий явуулчихаарай даа" гэж гуйсан ч юм бил үү.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn