Өмнө нь 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлж байсан бөгөөд, уг хуулинд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт оруулж, хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан. Хуулийн хүрээнд 2008-2011 онд 30.0 тэрбум төгрөг, 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 45.7 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөөд байна.
Үүний үр дүнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилж, гурилын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээт гурилын 75 орчим хувийг үйлдвэрлэх боломж бүрдсэн.
Цаашид улсын төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар жилд 5-6 хувийг шинэчилнэ гэж үзвэл ойролцоогоор 6-8 жилд техник шинэчлэлийг 90-100 хувьд хүргэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг богино хугацаанд, дэвшилтэд техник, технологи дээр үндэслэн чанарын өндөр түвшинд явуулах боломж бүрдэх юм.