Шилэн дээр яаж ч шороо асгаад тогтохгүйтэй адил олон жил ашиглагдаж, мөлийсөн асфальт дээр ямар ч сайн мундаг технологи ашиглаад хайрга, шороо тогтохгүй нэг бороо, нэг цасны ая даахгүй хагарч, цуурч, бүхэл бүхлээрээ ховхорч унана гэдгийг ямарч замын инженер ойлгох л ёстой баймаар.
Гэтэл Улаанбаатар-Дархан чиглэлд ийм л зам тавигдаж байна. Ёстой нөгөө НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРНА гэгч нь энэ байх. Бүр гурил ч алга байна шүү дээ. Сайрхаж, магтаж, дэлхийн жишиг, дэлхийн технологи яриад байсан ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ та энэ замаа харж байна уу.
Угаасаа там болчихсон Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг засч байгаа нэртэй жил бүр халтуурдаж, төсвөөс мөнгө саагаад сурчихсан хятад эзэнтэй замын компаниуд дахиад л гурилдаж байна...
Тэдний нүд хуурсан энэ ажлыг шалгадаг, хянадаг хүн, албан тушаалтан гэж алга. Зүгээр л хүүхдүүд шавраар тоглож байгаа юм шиг л үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээд ийм юм хийчихээд дараа нь тууз хайчилж тэнэгтэв ээ У.Хүрэлсүх ээ!
ХИЙСЭН АЖИЛДАА ЭЗЭН БОЛ. ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ ХҮНИЙГ НЬ АЖИЛЛУУЛ!
Эх сурвалж: /Хатуу мэдээ/
https://www.facebook.com/hatuumedee/photos/a.766398143714768/888853234802591/?type=3&theater