Цоорхой төсвийн нөхөөс
Орлого буурч, зарлага тэлж, эдийн засаг агшсаар байна. Энэ оны төсвийн тодотголыг алдагдлаа бууруулж танах бус, нэмж тооцон баталсан. Их наядаар хэмжигдэх төсвийн алдагдал аль ч парламентын үед буурахгүй гэдгийн илэрхийлэл биз. Энэ онд импорт төлөвлөж байснаас 20 орчим хувиар, газрын тосны орлого 140 тэрбум төгрөгөөр, гадаад тусламжийн орлого 256.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Түүнчлэн Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахаар...