Бар умдагандаа гижигтэй юм гэнэ лээ шүү
Одоогийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Тариатын хүрээнээс 19 настай бадарчлан гарсан Лувсанчүлтэм лам 21 настайдаа Өвөрлөгчид явж байгаад 1931 онд Сэрхийн хийдийн лам нар Сэрхийн овоог тахих юм гэнэ гэж сонсоод яваад очиж дээ. Тэндхийн мөргөлчид халхын Дилав хутагт овоо тахилгад хүрэлцэн ирэх юм гэж их л хөл хөөрцөг болж байх юм гэнэ. Лувсанчүлтэм гуайн багаасаа шавилан суусан Тариатын хүрээгээр хутагт хувилгаад...