|

ЗГ: Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах чиглэл өгчээ

  Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. Иргэдийг жилд нэг удаа эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох чиглэл өгсөн байна. Цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн дата сан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дата бааз бий болгох юм. Монгол Улсад нас баралтын тэргүүнд: Нэгт хавдар Хоёрт гэмтэл Гуравт...

УИХ-д “муу” дүн тавъя

        УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн долоо хоногт хуралдсангүй. Ерөнхий зургаар  нь "timeout”-тай байлаа гэж  хэлж болхоор. Ажлын хэсгийн хуралдаан гэсэн  үгээр ар талаа халхавчилж ачир дээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчийн сурталчилгаанд тойрогтоо тормолзов. Найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа эхлээд хоёр дахь улиралдаа хуралдаж буй. Харин...

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны явцын өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд...

У.Хүрэлсүх: Дарханыг аж үйлдвэрийн парк бүхий дагуул хот болгож хөгжүүлнэ

      Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.30/ Дархан-Уул аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Цар тахлаас үүдэн уулзалтад оролцох иргэдийн тоо хязгаартай учир уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдээс гадна цахимаар 2000 гаруй хүн холбогдож, уулзалтад оролцлоо. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд "Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг 60 жилийн өмнө тавьж, сүндэрлэн...

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:  Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан /10.00 цагаас цахимаар/: 1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 2.Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн...

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо

    Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, "Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг...

Соёлыг эдийн засгийн бүтээлч салбар болгохыг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгч нартай уулзаж байна. Тэрээр, "Соёл бол бүх зүйл, иноваци, боловсрол, шинжлэх ухаан юм. Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамагайлах болсон. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитэй байх ёстой" гэдгийг онцлоод, "Уул уурхайн...

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсныг хүндэтгэн дурслаа

      Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд талийгаачид хүндэтгэл үзүүлж, тухайн хэрэг шийдэгдэхгүй удсаар байгааг сануулав. Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа,”Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт...

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийг хэлэлцэнэ

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:  1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 2.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн...