Хүн амын эрүүлийг хамгаалах нь БАНКНЫ үүрэг болж хувирлаа
Хүн үхэхгүйн тулд, өвдөхгүйн тулд, аюулт өвчнөөс салахын тулд эм уудаг. Харин уух эмээ авах мөнгө халаасанд нь байхгүй бол яах вэ? Хариулт нь энгийн. Өвдөнө, үхнэ. Үндсэндээ ийм байдалд орохоос ангид байлгахын тулд л аливаа орны төр засаг нь эрүүл мэндийн даатгалд иргэдээ хамруулдаг. Иргэн хүн хэзээ нэгэн цагт өвдсөн тохиолдолд даатгалд төлсөн мөнгөөрөө эмээ авч ууна, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэнэ. Манай оронд ч мөн...