Хоёр долоо хоног орчмын өмнө Британид ачааны машинаас 39 хүний цогцос илэрснийг одоо мөрдөн шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Даваа гарагт найман хүнийг Вьетнамын хууль хүчнийхэн баривчилсан тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээлжээ. Грек улс нь Ойрх Дорнодоос Европ тивийг чиглэсэн дүрвэгчдийн гол зам болоод удаж байгаа. Дүрвэгчдийн урсгалын оргил үед буюу 2015 онд Сириэс ирсэн голдуу нэг сая гаруй хүн тус улсын Эгейн тэнгис дэх Лесбос, Самос арлуудад бууж байжээ. Одоо нийт 35,000 гаруй дүрвэгч Грекийн арал дээрх дүрвэгсдийн хуаранд толгой хоргодож байна. Тэдний ихэнх хэсэг нь ямар нэг аргаар баруун Европын орнуудад хүрэх зорилготой юм.
Р.Төмөр
Эх сурвалж: The Guardian