|

Ачааны машин осолдож, нэг хүн амь насаа алджээ

Ачааны машин осолдож, нэг хүн амь насаа алджээ

 

Өчигдөр буюу 8-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж явсан хоёр машин мөргөлдөж нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш 85 км зайд нүүрс тээвэрлэлтийн замаар зорчиж явсан "Howo” автомашины урдуур "North Benz” автомашин урсгал сөрж мөргөлдөн, "Howo” автомашин замын хажууд тогтсон ус уруу онхолджээ. Уг ослын улмаас ачааны машины жолооч Хөвсгөл аймаг Хатгал сумын харьят 51 настай Э нас барсан байна. Уг хэргийн Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.