|

АНУ-ын зах зээлд 2016 онд нэн эрэлттэй байх 10 мэргэжил

 

АНУ-ын зах зээлд 2016 онд нэн эрэлттэй байх 10 мэргэжлийг танилцуулж байна.

Үүнд:

  1. Том оврын ачааны автомашины жолооч
  2. Сувилагч
  3. Хэрэглэгчийн үйлчилгээний төлөөлөгч,
  4. Худалдааны төлөөлөгч
  5. Худалдааны менежер
  6. Програм хангамжийн чанарыг баталгаажуулах инженер, туршилт хийгчид
  7. Жижиглэн худалдааны менежер, зөвлөгчид
  8. Ерөнхий болон үйл ажиллагааны түвшний менежерүүд
  9. Хүүхдийн цэцэрлэгийн ажилтнууд
  10. Бүх шатны менежерүүд багтжээ.

Энэ жагсаалт 2015 оныхтой харьцуулахад нэг л ажлын байраар өөрчлөгджээ. 2016  онд шинээр хүүхдийн цэцэрлэгийн ажилтан гэсэн ажлын байр эрэлттэй 10 ажлын байрны жагсаалтанд орж харин нягтлан, аудитор гэсэн ажлын байр хасагдсан байна. Энэхүү жагсаалтыг Fortune сэтгүүлээс гаргасан бөгөөд интернетэд тавигдсан ажилд авах зарын өгөгдөлд үндэслэж гаргасан байна. Дашрамд сонирхуулахад эрэлттэй ажлын байранд өрсөлдөх нэр дэвшигч тун цөөн байдаг. Тиймээс америкийн компаниуд дээрх ажлын байруудад тохирох ажилтан богино хугацаанд олж авч чадаагүйгээс жилд 160 тэрбум ам.долларын  алдагдал хүлээдэг гэсэн судалгаа байна.