Шинэ төрлийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1-04/01 тоот албан даалгавар гарсан. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын Онцгой комиссын хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр албан даалгавар гарган багийн Засаг дарга нарт болон холбогдох мэргэжилтнүүдэд хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллах талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
-Нутаг дэвсгэртээ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах
-Дархан сумын нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, золбин нохойг устгах
-Мал, амьтны хүүр сэг зэмийг цуглуулж зориулалтын тѳвлѳрсѳн цэгт устгаж, халдваргүйжүүлэх
-Аймгийн Онцгой комиссын албан даалгавраар хүргүүлж буй ажлын гүйцэтгэлийг 7 хоногийн баасан гарагийн 15:00 цагт аймгийн ОБГ-т илтгэх хуудсаар хүргүүлэх
-Ард иргэддээ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар заавар, зѳвлѳмж ѳгч ажиллах
-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх
-Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
-Сүмийн цуглаан, тѳрѳл бүрийн сургалт, лекц, жолооны курс, кино театр, нийтийн бүжгийн клуб, караоке, саун, цахим тоглоом (PC), хүүхдийн тоглоомын тѳв зэрэг олон хүн цуглуулсан, олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг хязгаарлаж хяналт тавьж, биелэлтийг хангуулахыг үүрэг болголоо.
Л.Отгонбаатар