|

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 8000 давжээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д баасан гарагт "COVID-19” халдварын 107 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 8086-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 62 нь Дэгү хотод, 13 нь нийслэл Сөүлд, 15 нь Гёнгидо мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Нас барсан тохиолдлын тоо 72 болсон бол 204 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан нийт хүний тоо 714 болсон байна. Одоогийн байдлаар 17 634 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 238, Дэгүд 5990, Умард Гёнсан мужид 1153, Гёнгидо мужид 200 болсон байна.

Д.Жаргал

https://montsame.mn/