|

Тусгаарлалтад байгаа оюутнаас шаардлагатай шинжилгээ, цээжний зураг авчээ

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 14 хоногийн тусгаарлалтад байгаа. Сэжигтэй тохиолдол илэрсэн гэх иргэн уушгины хатгалгаа туссан байна. Ханиалгах, цээж хөндүүрлэх зэрэг зовуурь үүссэн тул халдвартын эмч ажиллуулж шаардлагатай шинжилгээ хийж, цээжний зураг авсан байна.

Өнөөдрийн байдлаар биеийн байдалд онцын өөрчлөлт гараагүй бөгөөд халуураагүй, ойрын хавьталгүй гэж ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээлэв. Шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн, хариу нь маргааш гарах аж. Дархан-Уул аймагт коронавирусний шинжилгээ хийж эхэлсэн ч шинжилгээ хийх өрөөг дахин засварлах, нэмэлт өрөө байгуулах, битүүмж сайтай болгох шаардлага үүссэн учраас түр хугацаанд зогсоосон аж. Шинжилгээний хариу гарахаар ЭМГ-аас дахин мэдээлэл өгнө гэлээ.

Л.Отгонбаатар