Испанийн аварга шалгаруулах тэмцээний 34 дүгээр тойрогт Мадрид хотын "Реал” баг "Вильяреал”-ыг 3:0-ээр хожсон бөмбөг нь энэ улиралд Примерад оруулсан 99, 100, 101 дэх гоолууд болжээ.
Эзэн хааны баг долоо дахь жилдээ дараалан 100-гаас дээш бөмбөг оруулж байгаа бөгөөд энэ амжилт нь тус багт Криштиану Роналду ирсэн цагаас эхтэй аж.
Роналдугаас өмнө "Реал” түүхэндээ ганц л удаа нэг улиралд 100-гаас дээш бөмбөг оруулсан нь тэртээ 1989/1990 онд гэнэ.