|

ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХӨЛӨГТ ТОГЛООМ

ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХӨЛӨГТ ТОГЛООМ

 

Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын заагт орших Гол модны дурсгалт газарт нарийвчилсан хайгуул судалгаа явуулж, Хүннү нарын оюуны соёлын гайхамшигт дурсгал болох нэгэн хөлөгт тоглоом олжээ. Энэхүү тоглоомын хөлгийг модоор нимгэлж засан хийж, гадаргуу дээр нь тэгш өнцөгт хэлбэрийн нүд гарган урлажээ. Хөлөг нь нийт найман жижиг хэсгээс бүрдэх бөгөөд эдгээрийг эвлүүлэн тавихад үндсэн гурван хэсэг болох ажээ. Эвлүүлсний дараа хэмжихэд урт нь 52,7 см, 20,5 см-ийн өргөн, 0,7-1,2 см-ийн зузаантай агаад урт талын доод хэсэг нь тэгш өнцөгтэй байх ажээ. Мөн тоглоомын дугариг чулуун тэмдэг, хасаа олдсон байна. Хөлөгтэй хамт олдсон гурван ширхэг хасааг хар саарал өнгийн чулуугаар хийжээ. Эдгээр нь ижил хэмжээтэй бөгөөд голч нь 2,95 см, зузаан нь .,45 см ажээ. Түүний дээр ямар нэгэн дүрс гараагүй байжээ. Энэхүү хөлөгт тоглоом олдсон Гол модны булшны он цагийн лабораторийн судалгаагаар МЭ 20-50 он хэмээн тогтоосон тул Хүннү нар МЭ 1 дүгээр зууны үест хөлөгт тоглоом хэрэглэж байсан хэмээн үзэх боломжтой болж байгаа юм байна. 
зургийг монголын археологи