Хуульд зааснаар бие даан нэр дэвшигчид тойргоосоо 801-ээс дээш дэмжигчийн гарын үсэг цуглуулсан байх учиртай. Тийм учраас Дархан хотод гарын үсэг цуглуулах ажлаа албан ёсоор эхлүүлснээ цахим хуудсандаа бичжээ. Бизнесийн салбарт хэд хэдэн том төслийг хөл дээр нь босгож, чадварлаг бизнесмэн гэдгээ нотлон харуулсан тэрбээр улс төрд ийн хөл тавилаа.
Т.Ганболдын бүрдүүлсэн бие даагчдын багт салбар салбарын шилдгүүд, эрдэмтэд, судлаачид багтсан талаар өмнө нь мэдээлсэн. Бидний сайн мэдэх эдийн засагч Т.Хасбаатар, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ө.Гэрэлт-Од, улс төр судлалын доктор А.Саруул, дуучин, эрх зүйч Т.Бат-Оргил гээд нэр цэвэр, хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрхмүүд УИХ-ын сонгуульд нэг баг болон нэр дэвшихээр болоод байгаа юм.