Үүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дунд Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сангаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх хэрэгт холбогдсон Н.Учрал, О.Батнасан, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын УИХ-ын цөөн гишүүн багтсанаас харж болно. Гэвч эдгээр УИХ-ын гишүүдийг шууд хууль бус үйлдэл хийсэн гэхэд хэцүү. Жишээ нь Монголын нэртэй бизнесмэн Н.Ням-Осор хүү Н.Учралынхаа ямар ч нөлөөлөл, оролцоогүйгээр "Хүннү" компанийхаа төсөлд санхүүжилт авчих хэмжээний л зангарагтай хүн. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож буй цорын ганц нэр дэвшигч юм. Тодруулбал тэрээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө хувийн орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Тийм ч учраас ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон Х.Нямбаатарыг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах Зөвлөл огт нэр дэвшүүлээгүй бөгөөд тэрээр МАН-ын бага хурлын танхим (заал)-аас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, Д.Тэрбишдагвыг ялан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ.
П.Мандах
Эх сурвалж: sonin.mn