|

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа

 "Сайн оюутан” хөтөлбөр батлагдажоюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих,сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхоюутны бие даасан байдалхариуцлага,өрсөлдөх чадварыг дээшлүүлэхсурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталжхэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноосзохион байгуулахыг Боловсролсоёлшинжлэх ухааны сайд Л.ГантөмөрСангийн сайд Б.Болор нарт даалгажээ. 

 "Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна.

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалинтэтгэврийн зээлийг "Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ.Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5хувь болгон бууруулна.

Энэ тохиолдолд зээлдэгчид дараах шаардлага тавигдана

a. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана.Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аасдээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэЖилийн хүү ньхувьбарьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.