|

Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх түгээн дэлгэрүүлэх туршлага солилцох зөвлөгөөн болов


Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын Газар, үндэсний лаборатори Оюуны ирээдүй цогцолбор сургууль хамтран "Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зөвлөгөөнийг /2015.11.20/ зохион байгуулав. Зөвлөгөөний нээлтэнд БСГ-ын дарга Б.Ганчулуун, ДУА-ийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат нар оролцов.

 

"Шинэчлэсэн хөтөлбөр”-ийг түгээн дэлгэрүүлж буй боловсролын салбарын албан хаагчдад амжилт хүсэн цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн ба уг арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын Газрын мэргэжилтэнүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер, багш нар нийт 100 гаруй албаны төлөөлөл оролцсон байна.

 

Зөвлөгөөнөөр БСГ-ын мэргэжилтнүүд "Боловсролын шинэчлэсэн хөтөлбөр”-тэй холбогдолтой мэдээллүүдийг өгч, Оюуны ирээдүй цогцолбор сургууль хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн сайн туршилгаасаа хуваалцахаас гадна Од цогцолбор сургуулийн сургалтын менежер Ц.Бат-Эрдэнэ, 15 дугаар сургуулийн сургалтын менежер Ч.Цэрэндулам нар өөрсдийн сургуульд хэрэгжүүлсэн "Сайн туршлага”-ыг танилцуулсан ба "Суурь боловсролын шинэчлэсэн хөтөлбөр” хэрхэн явагдаж байгаа, түгээн дэлгэрүүлэлт ямар хэмжээнд байна зэргийг ярилцаж санал бодлоо солилцлоо.

 

Мөн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн сангаас монгол улсын боловсролын салбарт 30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс бага боловсролын чанарыг сайжруулах бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилготой сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь 6.1 сая ам доллараар хэмжигдэж байгаа юм.Энэ тэтгэлэгт хөтөлбөрт Дархан-Уул аймгаас 8 сургууль хамрагдах бололцоотойн дээр манай аймгийн сургуулиуд хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөв.

 

Түүнчлэн энэ хичээлийн жилээс үндэсний лабортори Оюуны ирээдүй цогцолбор сургуульд ахлах боловсролын цөм хөтөлбөр туршигдаж байгаатай холбоотойгоор бусад ЕБС-дын удирдлагуудад нэгдсэн ойлголт өглөө. Туршлага солилцох зөвлөгөөний үеэр багш сурагчдын хамтран бүтээж сургалтанд ашиглаж үр дүнд хүрсэн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа.