Мөн шүүхээс шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, " Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус арван тэрбум төгрөгийн барьцаа байршуулах арга хэмжээ болголоо.
Мөн шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таван тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт АН-аас нэр дэвшигч Да.Ганболд нарыг тун удахгүй дайчлан баривчилж, албадан саатуулах нь тодорхой болсон тухай эх сурвалж өгүүллээ.
М.Чой
Эх сурвалж: sonin.mn