|

ЭКС ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ СУЛЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

ЭКС ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ СУЛЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт хорихоос өөр төрлийн арга хэмжээ авахыг хүссэн хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хянан хэлэлцлээ. Улмаар тэднийг сар хоригдох хугацааг дуустал суллахгүй гэсэн шүүгчийн захирамж гарсан байна. 


Энэ сарын 10-нд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарласан.

Улмаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргасан гэсэн үг юм.