Түүнээс гадна олны нүдэн дээр эмэгтэй хүнийг тэр тусмаа эмч нарыг үйлчлүүлэгч нарынх нь нүдэн дээр бараг л шалдагнаж, үнэрлүүлсэн нь ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР зөрчиж буйн нэг илрэл гэдгийг тухайн хорооны оршин суугчид хэлж байв. Ингэж хүний эрхийг, тэр тусмаа мэргэжил нэгтнүүдээ дорд үзэж байгаа энэ эрхмийн нэрийг 23 дугаар тойргийн нэр дэвшигчид дугуйлах нь юу л бол. Түүний сонгогчдоо дорд үзэж байгаа энэ үйлдлийн хариуд мэдээж эсрэг ДУГУЙЛАХ нь тодорхой болчихлоо.
Нөгөөтэйгүүр "Цагдаа ажлаа зөв хийх хэрэгтэй”. Хэдийгээр мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч СЭТГҮҮЛЧ, ЦАГДАА хоёр бол нэгэн зорилготой. Тийм байтал үнэн зөв мэдээллийг олон түмэнд хүргэж шууд сурвалжилга хийхээр очсон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ч оруулахгүй хаалгаа тас түгжив. Яг энэ үйлдлээс "ЦАГДАА ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙНА УУ” гэх асуулт ч урган гарч байгаа юм.
Эцэст нь хэлэхэд гэрийн нохой хээрийн боохойтой нөхцөхөөрөө эзнээдээ ноцдогийн адил сонгогдохоосоо өмнө нохойгоор сонгогчдоо, мэргэжил нэгтнээ хүчирхийлсэн Ж.Чинбүрэн гэгч хүчирхийлэгчийг 22 дугаар хорооны оршин суугчид "ЁСТОЙ НОХОЙ ЗАНТАЙ НӨХӨР БАЙНА” гээд "НОХОЙТОЙ ЧИНБҮРЭН" гэх нэр өгчихөж... Монголчууд бас хөөрхөн егөөднө шүү.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn