Канадын
Монтреал хотод нэгэн эмэгтэй нохойнд бариулж нас барсан хэргээс болж
шинээр питбуль үүлдрийн нохой авахыг хуулиар хориглолоо. Хотын захирагч
хотын оршин суугчдын дунд санал асуулга явуулж уг шийдвэрийг гаргажээ.
Хоригийг 10-р сарын 3-наас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Питбуль үүлдрийн
нохой эзэмшдэг иргэд нохойгоо бүртгүүлж, хэрэв бүртгүүлээгүй бол нохойг
нь устгах арга хэмжээ авах юм байна.
http://www.hiub.mn/content/read/8677.htm