|

Б.Амараагийн бичлэгийн захиалагч нь МАН байжээ

 

"Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монгол ньюс" мэдээллийн төвд ирж хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр бас нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь сүүлийн үед сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа жүжигчин Б.Амараагийн "Би юу хийчихэв ээ” бичлэгийн талаар юм.  Энэхүү бичлэгийн захиалагч нь хэн болох, хаана хийсэн талаар хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлээд байсан. Гэтэл "Hero Entertainment" -ийн графикч Ц.Мөнх-очир хэлэхдээ "Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудал ямар ч Х.Баттулга гишүүнтэй холбоогүй. Бид гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод тэр рекламыг хийсэн байгаа" гэлээ.