Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 17 дугаархуралдаан өнөөдөрболлоо. Хурлаар"Аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх тухай” асуудлыг аймгийн Засаг дарга С.Насанбат, "Аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын "Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо”-оос судлан гаргасан дүгнэлтийг тус хорооны дарга, Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Жавхлан тус тус танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайдын "Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "2020-2021 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн сантехник, шугам сүлжээ, барилга байгууламжийн засварын ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах” талаар аймгийн Засаг нарт өгсөн чиглэлийн хүрээнд аймгийн 2020 оны төсөвт сумдын санхүүгийн дэмжлэг хооронд зохицуулалт хийхээр төсөл боловсруулсан хэмээн тэрбээр онцоллоо.
Улсын Их Хурлын 2018 оны "2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээ”-ний тухай 80 дугаар тогтоолд заасны дагуу "Орон нутаг дахь ЕБС, СӨБ, эрүүл мэнд, соёл, нийтийн биеийн тамирын” чиг үүргийг хэрэгжүүлэх зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлсэнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2, 42 дүгээр зүйлийн 42.3.3-т тус тус заасны дагуу төсвийн захирагч нараас төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлсэн асуудлуудыг нарийвчлан судалж, урьд батлагдсан зардлуудыг нэг бүрчлэн нягтлан хянан шалгаж, 2020 оны батлагдсан орон нутгийн төсвөөс санхүүжих тогтмол зардлын хэмнэлтийг зайлшгүй шаардлагатай урсгал засварын зардалд шилжүүлэн зарцуулах бодлого баримталсан байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 17 дугаар Хуралдаанаар Дархан сумын санхүүгийн дэмжлэгийг 892,402.4 мянган төгрөгөөр, Хонгор сумын санхүүгийн дэмжлэгийг 812,141.1 мянган төгрөгөөр, Орхон сумын санхүүгийн дэмжлэгийг 855,236.4 мянган төгрөгөөр, Шарын гол сумын санхүүгийн дэмжлэгийг 1,523,242.9 мянган төгрөгөөр тус тус баталлаа.