Сүүлчийн тоглолт хүртэл тэмцээнийг тэргүүлж яваад алдаа гаргаж тэнцсэнээр Унгар улсын аварга болох боломжоо харамсалтай алдсан байна. Алтан медалийн үнэтэй нүүдэл, алтан медалийн энтэй мөнгөн медаль болжээ. Д.Нандин-Эрдэнэ бол шатрын их мастер, олон рекордын эзэн, дэлхийн шатрын ертөнцийн анхаарлын төвд буй залуу их мастер Д.Номин-Эрдэнийн төрсөн дүү гэдгийг шатар сонирхогчид маань мэдэж байгаа байх.
Ийнхүү Д.Нандин-Эрдэнэ эгчийнхээ араас цахиур хагалан, Унгарын шатрын спортын түүхэнд насны ангилалдаа нэрээ үлдээж эхэллээ. Цаашдаа олон ч тэмцээн олон ч өрөг бий дээ, өнөөдрөөр алдаа отголж, амжилт нь цуврах болтугай гэж Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр мэдээлэв.