|

​МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

​МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

Академич, техникийн ухааны доктор /Ph.D/профессор, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер Р.Лхагвасүрэн агсны нэрэмжит Монгол Улсын 2017 оны өсвөр үеийнхнийүндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2017.11.11/ нээлтээ Спортын ордонд хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БТСГ-ын дарга Н.Батлав, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер Р.Лхагвасүрэн агсны гэр бүл үр хүүхэд болон өсвөр үеийн бөхчүүд оролцсон юм. Монгол улсын хэмжээнд анх удаа зохиогдож байгаа Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотын 5-н дүүрэг, 15 аймгийн 26 багийн 216 бөх зодголон эр бяр, хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдаж байна. 5-н насны ангиллаар явагдаж байгаа тус тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр аваргуудаа шалгаруулах ажээ.