|

Зарим сургууль танхим болон цахимаар хичээллэнэ

 

 

 

 

 Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хичээлийн жил онцлогтой эхэлж байна. Халдвар тархахаас сэргийлж ЕБС-иудыг танхим болон цахим хослуулан хичээллүүлэхээр болсон аж.

Тодруулбал,2020-2021 оны хичээлийн жилдБШУ-ны сайдын А/17 дугаар тушаалын дагуу 4, 9, 15, 16, 18, Од, Оюуны-Ирээдүй зэрэг нийт 7 сургуулийн хичээл 3 өдөр танхимаар, 2 өдөр танхимын бусарга буюуцахимаар, 20 сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 5 өдөр танхимаар зохион байгуулахаар болжээ.

Дээрх сургуулиуд нь олон сурагчтай, 2-3 ээлжээр хичээллэдэг тул ийнхүү зохицуулалт хийсэн байна.Дэд бүлгээр хичээллэхээр зохион байгуулалт хийхэд 1 дэд бүлэгт 16-25 хүүхэдтэй хичээллэхээр хуваарийг гаргасанаж.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 18,хувийн хэвшлийн9 нийт 27 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулна.1 дүгээр ангид 2549 сурагч элсэн орохоос 1682 сурагч бүртгүүлсэнаж. Цахим элсэлтийн бүртгэл 65,9%-тай байна. Сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хамран сургах тойргийн дагуу бүртгэл хийжбайгаа ажээ.

9 дүгээр сарын 1-ний өдрийн эхний цагийг "Эх хэлний өдөр” –ийг тохиолдуулан монгол хэл, түүхийн сэдвээр хичээл орохоор төлөвлөсөн байна.