|

“Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 31 оюутан хамрагдлаа

 

 

“Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 31 оюутан хамрагдлаа

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Орон нутгийнхаа их,дээд сургуульд суралцаж байгаа болон суралцахаар элссэн 31 оюутан"Дон Боскогийн тэтгэлэг хөтөлбөр"-т хамрагдахаар батламжаа гардан авлаа.

2017-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төр иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж хамтран ажиллах талаар тусгасан байдаг. Энэ дагуу Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Дон Боскогийн хүндэтгэлд зориулан "Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж санамж бичгийг 2017 онд байгуулсан.

Энэ хүрээнд 2017 онд 16 оюутанд 10.500.000 төгрөгийн тэтгэлэг, 2018 онд 27 оюутанд 15 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Харин 2019 онд 29 оюутанд 20.0 сая төгрөгийн тэтгэлэг олгосон бол 2020 онд 31 оюутанд 25 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болж өнөөдөр батламжийг нь гардуулан өглөө.

Орон нутгийнхаа их дээд сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортоор манлайлагч, зорилтот бүлгийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн нийт 72 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Оюутан, сурагчдын идэвх чармайлтыг дэмжих, тэргүүний болон зорилтот бүлгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд тэд баяртай байлаа.
2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөрт өнөө жил 31 оюутан хамрагдсаны 12 нь 500.000 мянган төгрөг, 19 оюутан 1.000.000 мянган төгрөгийн тэтгэлэг авчээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур үзүүлэлттэй, сурлагын түвшингийн голч дүн нь 2.8-аас дээш, ёс зүйн зөрчил гаргаагүй оюутан байх, тухайн сургуулийн болон багийн Засаг даргын тодорхойлолт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдөл зэрэг холбогдох материалыг бүрдүүлсэн байх ёстой бөгөөд ирэх жилийн санхүүжилт 25 сая төгрөг байхажээ.