|

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын 130 орчим км замыг 11-р сард нээнэ

 

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын 130 орчим км замыг 11-р сард нээнэ


Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар яг одоо Дарханы замын ажилтай танилцаж байна. Одоогийн байдлаар Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд үүний гурван багц/1, 3, 5/-ын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна.  Тодруулбал 130 орчим км замын эхний асфальтан хучилтын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээг хийгээд арваннэгдүгээр сарын 1-15-нд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. 

Үлдсэн хоёр багц буюу 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанийн ажил 5-9 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Учир нь тус багц дээр ажиллаж байсан компани ажил гүйцтэгэх боломжгүй гэж гэрээгээ цуцалжээ.