Дархан сумын ИТХ-ын хурлын анхдугаар хуралдаанөнөөдөр болсон. Тус хуралдаанд дөрвөн асуудал хэлэлцсэний нэг ньсумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын Засаг даргад Тогтохсайханы Тулгааг нэр дэвшүүлсэн ба Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Дархан-Уул аймгийн Засаг даргад санал болгож уламжлахаар тогтоолыг баталлаа.
Т.Тулгаагийн товч танилцуулга:
1983 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн
Ам бүл-3 Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг
1991-2001 онд Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургууль
2001-2005 онд Монголын бурхан шашны урлахуй ухааны дээд сургуулийг Гүн ухаан судлаач, шүтээн урлаач
2007-2008 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч
2012-2014 онд Удирдлагын хөгжлийн Соёмбо дээд сургуулийг Төрийн захирагааны магистр
Ажлын дадлага туршлага:
2009-2010 онд аймгийн Ахмбадын холбооны Ерөнхий менежер
2010-2013 онд Дархан сумын МАН-ын хорооны дэд дарга
2012-2016 онд Дархан сумын ИТХ-ын дарга
2016-2018 Дархан сумын Засаг даргын зөвлөх
2018-2019 онд УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
2020- оноос Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байна.