|

Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

 

 

 

Дархан-Уул аймагт Covid-19 халдварын сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Тиймээс өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн тэг зогсолт хийн хөдөлгөөнийг хорихоор болсон байна. 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Т.Азжаргал  "Гурван өдөрт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд өнгөрсөн шөнийн 00.26 цагт нэг иргэнээс Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ.  Тухайн хүний шинжилгээний сорьцыг Улаанбатар хот руу хүргүүлсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн учраас 01.00 цагт Аймгийн онцгой комисс хуралдаж сэжигтэй иргэний хол болон ойрын хавьтал, маршрутыг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд бүрэн тэг зогсолтыг хийхээр болсныг мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн хөл хөдөлгөөн бүрэн зогсч байна. Мэргэжлийн байгууллагууд болон дэд  бүтцийн байгууллагууд хэвийн ажиллана. Тэг зогсолтын хугацаанд бид ойрын хавьтал бүхий хүмүүсийг  асуумжаар тодруулж, шинжилгээ авч,  ариутгал халдваргүйжүүлэлтийг  хийнэ” гэлээ.