|

“Эрүүл мэндийн салбар зөвлөл” хуралдав

“Эрүүл мэндийн салбар зөвлөл” хуралдав2014 оны Засаг даргын 317 дугаар захирамжаар "Эрүүл мэндийн салбар зөвлөл” байгуулагдсан байна. Уг зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга ажиллах бөгөөд эрүүл мэндийн газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр /2015.11.03/ аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдав. Хурал 77 хувийн ирцтэйгээр эхэлж салбар зөвлөлийн гишүүд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилаа. Хурлаар эмнэлэгийн тусламжийн стратеги хөтөлбөр ,тулгамдсан асуудлууд сэдвээр М.Мөнхбаатар мэдээлэл хийв. Түүнчлэн амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд анхаарах асуудал, ЭМБ-уудад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагаа, Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ЭМГ-аас хийсэн үнэлгээний дүнгийн талаар тус тус илтгэл, мэдээллийг хийсэн юм. Уг зөвлөл жилд 2 удаа хуралдах төлөвлөгөөтэй. Эрүүл мэндийн салбар зөвлөлийн мэдээллийг танилцуулж, өнөөгийн байдлаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргах,нэгдсэн дүгнэлтэд хүрэх юм байна.