|

Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

 

 

Салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн 2021 оны анхдугаар хуралдаан энэ сарын 2-нд болов.

Тус хуралд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга С.Хурцбилиг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид анхаарах асуудал”-ын тухай танилцууллаа. Мөн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч Ц.Инжинааш "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, үр дүн, цаашид анхаарах асуудлын тухай” тус тус мэдээлэл хийлээ.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулж, Зөвлөлийн гишүүд цаашдын үйл ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм. Мөн ГХУСАЗСЗ-өөс аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх санхүүжилтын асуудлыг хэлэлцсэн бөгөөд сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар боллоо.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлж, гэмт хэрэг зөрчлийг арилгах зэргээр хохирогчидтой хамгийн ойр ажилладаг хамтарсан багуудын үйл ажиллагааны зардлыг тус зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэхаж.

 

Мөн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, "Өсвөр насны хүүхэд, залуучуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлье” аян, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг санхүүжүүлэх бөгөөд Шарын гол сумын Цагдаагийн тасгийн явуулын байрны зардлыг шийдвэрлэлээ.