|

Дарханаас гарсан иргэдийг 30 хоног оруулахгүй

 

Дарханаас гарсан иргэдийг 30 хоног оруулахгүй

 

Дархан-уул аймгийн онцгой комисс хоёрдугаар сарын 21-нд хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд: 

  •  Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн 2021.02.22-ний 10:00 цагаас эхлэн нээгдэнэ. / 7 хоногт 1 удаа зорчих, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлнэ/
  • Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.
  • Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./
  • УБ хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ.
  • Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/
  • Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ.
  • Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана.
  • Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /
  • Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21,22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд НЭГДСЭН зохион байгуулалттайгаар гаргана.
  • Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.
  • Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцаж ирэхгүй.