|

18 хүртэлх градустай спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрнө

 

 

18 хүртэлх градустай спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрнө

 

Аймгийн шуурхай штаб пүрэв гарагт өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж зарим шийдвэрийг гаргалаа.

Уг шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжихээр боллоо. ТодруулбалГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, минимаркет, супермаркет, худалдааны төвүүдэд спиртийн сул агууламж бүхий 18 хувь хүртэл хатуулагтай оргилуун дарс, дарс, шар айраг зэргийг2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд худалдаалахыг зөвшөөрлөө.

Мөн захирамжид аймгийн хэмжээнд хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг"Дархан Комфорт” цогцолбор ХХК, "Номадс хоспиталити” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, "Наран бэлх”ХХК, "Ерекше агуу” ХХК, "Титан хас фүүдс” ХХК, "Ноён пицца” Дархан салбар, "Таталбар” ХХК, "Жүр Үр ” Дархан салбар, "Скай оол сервис” ХХК, "Дархан пицца”, "Дөнэр кибаб” "Пицца бейкер”, "Sunny be” зэрэг түргэн хоолны газруудыгэнэ сарын24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийгзөвшөөрлөө.

 

Сул агууламж бүхий 18 хувийн хатуулагтай бүтээгдэхүүн худалдаалах, түргэн хоолны газруудариутгал халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллахыг захирал, дарганарт үүрэг болгосон бөгөөд аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох ажээ.