|

Ц.Оюунгэрэлээс бусад нь хандиваа халааснаасаа гаргачихав уу?

 

 

Монголын улс төрийн томоохон хүчний нэг АН голоор бол булингараа арилгах гэж хичээж байна. Үүний тулд удирдлагы хомсдлоос гарч, даргын сунгааг эхлүүлээд буй.

Нэр дэвшигчдээс шаардлага хангасан хэмээн нэрлэснээр бол Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан нар байгаа юм.

Тэд намын дотоод дүрмийн дагуу сурталчилгааны ажилд зарцуулагдах 1.2 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд 24 цагийн дотор нэг хүн 93 сая төгрөгийг хандиваар цуглуулах үүрэг авсан байдаг. 

Энэ үүргээ Ц.Оюунгэрэлээс бусад нь биелүүлж харагдсангүй. Гэхдээ тэглээ гээд тэд нэр дэвшээгүй гэсэн үг биш. Нэр дэвшигчдийн хувьд Монголын томоохон бизнесмэнүүд, улстөрчид бий. Тиймээс тэдэнд 93 сая төгрөг гаргах энүүхэнд. Гол нь намын дүрэм ёсоор олон нийтээс бүрдүүлэх үүргийг хэр биелүүлсэн нь сонин байна.

Учир нь бүхий л зүйл олон нийтийн сүлжээнд өрнөдөг болсон энэ үед Ц.Оюунгэрэл цахим сүлжээгээр хандиваа босгож байгаа харагдлаа. Харин бусад нэр дэвшигчид энэ талаар цахим сүлжээндээ ган хийсэнгүй.

Ингээд харахаар АН-ын даргын сунгаа хэр хуулийн дагуу өрнөх вэ, тэд цаашдаа дарга удирдлагын гажуудлаас ангижирч, бүтэн нэрээ олж авч чадах уу гэх мэт олон асуулт бий. 

Ямартаа ч АН-ын даргын сунгаа энэ сарын 28-нд орон даяар болно. 

Эх сурвалж: shuurhai.mn