|

Өвөрхангайд амарсан Дарханы 3 иргэнээс ХАЛДВАР илэрлээ

 

Өвөрхангайд амарсан Дарханы 3 иргэнээс ХАЛДВАР илэрлээ

 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Тус аймагт Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт, сувиллын газарт амраад ирсэн 17 иргэний гурваас нь коронавирусний халдвар батлагджээ. Бусад 14 иргэнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Дээрх гурван иргэний хоёр нь Шарын гол суманд байсан тул Шарын гол сумын орох, гарах хөдөлгөөнийг хааж, маргаашнаас зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр боллоо.

Одоогоор Дархан сумын Онцгой комиссоос ямар нэгэн хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй байна. 

Иймд Өвөрхангай аймгийн амралт, сувиллын газарт амарсан иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг орон нутгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Сануулахад, Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт, сувиллын газарт Ковид-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эрсдэлтэй хугацаанд буюу гуравдугаар сарын 1-нээс хойш тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд "СУЛ ЭЕРЭГ” хариу гарсан байна.