|

800 орчим модны суулгац үнэгүй олголоо

 

 

800 орчим модны суулгац үнэгүй олголоо

 

"Ногоон Дархан” хөтөлбөрийн хүрээндДархан сумын Малчин багийниргэд нэгдэн”Хөтөл хорооллоо ногоон хороолол болгоцгооё аяныг өрнүүлжэхэлсэн.Тус аянд хамтарч хашаандаа мод тарих хүсэлтэй айл өрхүүдэд мод тарих, цаашид хэрхэн арчлах, усалгаа арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод үржүүлгийн газарт бойжуулсан суулгацыг өнөөдөрхүлээлгэн өгч байна.

Нэгөрхөд 5 мод нийт 160 өрхөд 800 орчим модны суулгац үнэ төлбөргүй олгож байна.Нарс, монос зэрэг агаар цэвэршүүлж, цөлжилтийг бууруулах давуу талтай модыг тариалахаар сонгожээ.

 

Модны суулгацын санхүүжилтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан болон аймгийн ИТХ-аас гаргасанаж.

Түүнчлэн аймгийн БОАЖГ-аас тэдгээр айл өрхүүдэд мод тарих, цаашид хэрхэн арчлах, усалгаа арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчхамтран ажиллах юм. Ингэснээр "Ногоон Дархан" хөтөлбөрийн хүрээнд баг, хорооллоороо нэгдэн гэр хорооллыг моджуулах аянд Хөтөл хорооллын оршин суугчид нэгдэж, бусад хорооллоо үлгэр жишээ орчин бүрдүүлэхийг уриаллаа.