Энэ сарын 17-ны өдөраймгийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа.Цар тахлынхоёрдахь давлагаагуравдугаар сарын 21-нд эхэлснээс хойшонцгой комисс нийт 60 удаа хуралдажбайна. Энэ хугацаандтодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүндцар тахлын хоёрдахь давлагааг бүрэн хязгаарлажчадсаныг онцгой комиссын өргөтгөсөн хурлын үеэр мэдэгдлээ.
Гэхдээ тайвширч болохгүй гэдгийг комиссын удирдлагууд онцолсон.Өнгөрсөн хугацаанд нийт 659 иргэнийгбүрэн эмчилсэн бөгөөд өнөөдөр эмчлэн тусгаарлах байранд 5 иргэнбайна.Цар тахлын эсрэг дархлаажуулалтын эхнийтунд 53583 иргэн хамрагдсан болхоёр дахьтунд 21745 иргэн хамрагджээ.Өнөөдрөөсэхлэнхоёр дахь тунд хамрагдаххугацаа нь болсон иргэдийг дархлаажуулалтад хамруулна.
Мөндархлаажуулалтынэсрэг заалттай, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг эмчийнхяналт дорфайзер, спутник вакцинд хамруулж эхэллээ. Эмчлүүлээд гарсан, тусгаарлалтад байсан иргэдийгчмөн дархлаажуулалтадхамруулах аж.
Энэ долоо хоногоос эхлэнаймгийн Нэгдсэн эмнэлэгхэвийн горим буюу өөрийн байрандааэмчилгээ үйлчилгээгээ хийж эхэлсэн. Учир нь Нэгдсэн эмнэлгийн байрыг ковид эмчлэх байр болгосноор тасагнэгжүүдийг хувийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн юм.
Түүнчлэн улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22-ноос эхлэн хөдөлгөөн нээхтэйхолбогдуулан ажлын хэсэг байгуулж, түр журам боловсруулан Дархан-Уул аймгийнхаа харьяат иргэдийг хүлээн авахаар боллоо.
Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулан халдвар хамгааллын дэглэмийгсайтарбаримтлуулах чиглэлөгсөн.
Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн Онцгой комисс энэ сарын 20-ноос хойш хуралдаж үйл ажиллагаа нь хязгаарлагдсан аж ахуй нэгж, үйлчилгээний газруудыг хэрхэн ажиллуулах шийдвэрийг гаргахажээ.
Дарханыхан бид хамтдаа цар тахлын 2 дахь давлагааг хязгаарлаж чадсан хэдий ч цаашид улсын хэмжээнд хөдөлгөөн нээгдэх учраас эрсдэл та бидний хажууд байхыг үгүйсгэхгүйгэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал онцолж, дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг иргэдэд анхааруулав.