|

"Оймсноос хамгаалагч" Дашуудын үйлдэл Дарханы АН-ыг хагалахад хүргэжээ

 Гуравдугаар сарын 30, 31-ний өдөр Төрийн ордонд болсон "Монголын эдийн засгийн чуулган”-ы хаалтын үеэр "Гложекс” компанийн захирал Л.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо шидсэн нь багагүй шуугиан тарьсан.

Олон нийт төдийлөн анзаараагүй болохоос түүний "Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор” хэмээх шүүмжийг АН-ын дарга руу дайнгаа хийсэн үйлдлийг дагасан хамгийн сонирхолтой тайлбар нь Дархан уул аймгийн АН-ын гишүүн Н.Мөнхдашийнх 

байсан юм. Юу гэхээр Н.Мөнхдаш "АН-ын гишүүн хүн дарга руугаа оймс шидэх нь байтутай оймсны урдуур нь орж хамгаалах ёстой” гэж хэлсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл, ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч буй монголчууд, ялангуяа ардчилсан нэртэй намын гишүүд нь дарга руугаа оймс шидэх нь байтугай, шүүмжлэл ч чиглүүлэх учиргүй хэмээсэн агаар нэг тайлбар Н.Мөнхдашийн хэлсэн үгтэй агаар нэг байсан хэрэг. Нөгөө талаар үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын амин сүнс, Үндсэн хуулийн үзэл санаа АН-ын даргыг шүүмжлэх хүнд бол үйлчлэх ёсгүй гэж тэрбээр үздэг юм байна Угтаа хүнийг шүүмжлэх нь байтугай, үзэл боддоо илэрхийлэх нь өөрөө ардчилал. З.Энхболд даргын чиглүүлэх болсон АН ч Монголын ард түмэнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө л тэмцсэн. Нэгэнтээ энэ тухай өдгөө нийслэлийн АН-ыг удирдаж, Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж буй Э.Бат-Үүл "Намайг гүтгэх тэр эрх чөлөөний төлөө би үхтлээ тэмцэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл өнөөдөр юу болов. АН-ын дарга З.Энхболдыг чиглэсэн магтаал хаа сайгүй хөвөрч эхэлснийг эс тооцвол

Олон нийт төдийлөн анзаараагүй болохоос түүний ",Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор” хэмээх шүүмжийг АН-ын дарга руу дайнгаа хийсэн үйлдлийг дагасан хамгийн сонирхолтой тайлбар нө Дархан уул аймгийн АН-ын гишүүн Н.Мөнхдашийнх байсан юм.

ардчиллын амин сүнсийг ч худалдахад бэлэн болсон "оймсноос хамгаалагч” Дашуудын толгойг намын удирдлагууд нь илээд л сууж байх юм. Эцэстээ өөрийг нь тойрон хүрлэглэгчдийн толгойг илсэн үйлдэл нь АН-ын даргыг огцрох шалтгаан болжээ. Санаж байгаа бол Дархан уул аймгийн АН-ын гишүүд намын даргаа огцруулахаар намын төв байр болон Барилгачдын талбайд гэр барьж улс төрийн тэмцэл хийж эхлээд 10 гаруй хонож байна. Намын даргаа огцруулах үндэслэл нь маш тодорхой юм билээ. Үүнд

1. АН-ын дарга З.Энхболд нь Улс төрийн намын тухай хуулийн 11.1 зүйл, 21.2 зүйл болон Хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол, 2014.10.13 өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж дүрмийн бус дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашд Дархан уул аймгийн АН-ыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн сонгуульд орно гэж итгэмжлэл олгосон нь огцрох үндэслэл болно.

2. 2004-2012 оны бүх шатны сонгуулиудад намаа ялагдуулж, 2007 оноос анхан шатны үүрүүдэд нэг ч удаа шударга сонгууль явуулаагүй, дотоод ардчилалгүй, намаа хоёр хувааж, гурван тамгатай, хоёр намын байртай болгосон дүрмийн бус намын хороо болон түүний дарга гэх Н.Мөнхдашийг "Эрх чөлөөний одон”-гоор шагнасан.

3. Дархан сумын АН-ын дарга О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4.1 жил эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр салаавч гаргаж хараал хэлж ёс зүйгүй авирласан Н.Мөнхдашийн нэрийг дэд сайдад дэвшүүлж байсан.

4. Дүрмийн бус даргатай, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай намын хороогоор ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулж УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх н.Лхагвасүрэн тэргүүтэй Дарханы бус "Шонхор” фракцийн дөрвөн хүнийг ҮЗХ гишүүнээр сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулсан. Үүнээс гадна АН-ын дарга З.Энхболд фракцгүй даргын хувьд хууль бус итгэмжлэл, ҮЗХ ны сонгуулийг хүчингүй болгохыг шаарджээ. Мөн АН-ын үндсэн дүрмийн хүрээнд Дархан уул аймгийн намын хорооны маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардсан байна. Үндсэн дүрэм болон хуулийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд З.Энхболдыг АН-ыг удирдах чадваргүй гэж үзэж огцрохыг шаардаж байна” гзжээ.

Дархан уул аймгийн АН-ын жирийн гишүүдийн энэ байр сууриас харахад З.Энхболд дарга "Оймсноос хамгаалагч Дашууд”-аа л авч үлдэхийн тулд АН-ын Үндсэн дүрмийг хүртэл үл огоорон явж байгаа нь энэ бололтой.

 

С.СҮЛД "ҮНДЭСНИЙ ШУУДАН"