|

“Р.Чойномын номын мухлаг” энэ сарын 22нд нээлтээ хийнэ

 

 

“Р.Чойномын номын мухлаг” энэ сарын 22нд нээлтээ хийнэ

 

Яруу найрагч Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн Дархан суманд амьдардаг. Тэрээр гар дээрээс ном худалдаалдаг байсан бөгөөд өөрийн гэсэн номын мухлагтай болох мөрөөдэлтэй байсан аж. Харин түүнийг нь ТВ9 телевизийн "Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгээр дамжуулан Өвөрмонголын сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж аавынх нь нэртэй буюу "Р.Чойномын номын мухлаг”-ыг нээхэд дэмжлэг үзүүлжээ. Ч.Мөнхтэмүүлэнг номын мухлагтай болгох санаачлагыгР.Чойномын шүлэг, яруу найргийг шимтэн уншигч Өвөрмонголын иргэн Н. Азбаяр гаргажээ.Түүний уриалгыг дэмжиж ӨМӨЗО-ны "Итгэл”, "Алтан хоншоортон ” холбоодын хандиваар мөрөөдөл нь ийнхүү биелсэн байна.Тухайн номын мухлаг байрлуулах газрыг аймаг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэж өчээ.

Албан ёсны нээлтээ энэ сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотоос номын фонд бүрдүүлэх аж. Одоогоор аавынх нь ном дуусчээ. Иймд тус мухлагын номын фондыг нэмэгдүүлэхэд "Хараа гол” байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн М.Амарсанаа болон хамт олон мөнгөн дэмжлэг үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

 

М.Амарсанаа хэлэхдээ: Хүүхэд залуус гар утас байнга ширтэх бус номын мухлагаар үйлчлүүлж, ном уншдаг болох хэрэгтэй. Мөн өөрийнх нь хүсэл биелжномын мухлагтай болсон Ч.Мөнхтэмүүлэн эгчдээ номын фондоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Номд дуртай хүн бүхэн дэмжлэг үзүүлж оюундаа хөрөнгө оруулах боломжтой гэлээ.