|

Голомт банк нийтийн тээвэрт унших хамгийн анхны, EMV/NFC технологид суурилсан төлбөрийн ₮ чиптэй карт гаргалаа

 

Голомт банк нийтийн тээвэрт унших хамгийн анхны, EMV/NFC технологид суурилсан төлбөрийн ₮ чиптэй карт гаргалаа

 

Нийслэл хотын иргэдийн амьдрал завгүй хэмнэлээр үргэлжилсээр байна. Ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд яарч сандарч гүйсээр автобусанд сууж,  "U money” картаа уншуулах үед "Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гээд эвгүй байдалд орох, эсвэл автобусны картдах мөнгөдууссанаа гэнэтсанаж, цэнэглэх цэг хайж гүйх үе танд тохиолдож байсан уу. Зарим хүн банкны картаа автобусныхтай андууран "уншуулж” хөглөдөг тохиолдол ч бий. Тэгвэл олон картан дунд төөрөхгүй, олон нийтийн дунд эвгүй байдалд орохгүй, карт цэнэглэх цэг хайж гүйхгүй байх хялбар шийдлийг Голомт банк болон "Улаанбаатар смарт карт” ХХК хамтран та бүхэнд олгож байна.

Голомт банк нийтийн тээвэрт унших хамгийн анхны, EMV/NFC технологид суурилсан төлбөрийн ₮ чиптэй карт гаргалаа

Голомт банкны  "U money ₮ чиптэй карт”-ыг таавтобусанд шууд уншуулж зорчихоос гадна бусад төлбөр тооцоо хийхдээ ч ашиглах цогц боломжийг бид бүрдүүлж буй юм. Түүнчлэн тус карт нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологийг ашигласан, тусгайлан цэнэглэх шаардлагагүй гэх мэт онцлог давуу талуудтай юм.

Хэрэглэгчдийн цаг завыг хэмнэсэн EMV/NFC технологийн энэхүү дэвшилтэт  шийдэл бүхий картын бүтээгдэхүүнийг та бүхэн Голомт банкны өөрт аль ойр салбарт очин захиалах боломжтой.