
Монгол Улсын Засгийн газар 2010 онд агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийг баталсан ажээ. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын иргэний нисэхийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу гадаад паспортыг шинэчлэхээр болсон байна. Гадаад Хэргийн сайдын А67-р тушаалаар шинэ гадаад паспортын загварыг батлан гаргасан юм.Дэлхийн улс орнууд сунгалтын хуудастай паспорт ашиглахаа болиод удаж байгаа. Өөр дээрээ сунгалтын хуудасны оронд иргэний хурууны хээ болон хувийн мэдээллийг агуулсан чиптэй болсноор виз даруулахад илүү хялбар болох юм.Шинэ гадаад паспорт нь ирэх онд хэрэглээнд нэвтэрч эхлэх ч таны одоо хэрэглэж байгаа бичиг баримтны хугацаа дуусаагүй бол хуучин паспортоо заавал солих шаардлагагүй юм. Хэрэглэж байгаа паспортны тань хугацаа дуусаж сунгалт хийлгэх үед шинэ паспортоо авах юм байна.