Түүнээс хойш өнөөдрийг уран бүтээлээ тасралтгүй хүргэсээр яваа дуучин бүсгүй өдгөө Улсын филормони хэмээх өнөр бүлд "данстай”. Ажлынхаа хажуугаар сүүлийн нэг хоёр жил шинэ уран бүтээлийн ажилдаа түлхүү анхаарах болсон бөгөөд саяхан "дурлалт хосуудыг” шинэ клипэндээ мөнхлөөд авсан юм.
Энэ сарын эхээр Т.Аминаа 28 насны төрсөн өдрөө хорооллын Меланж пабад тэмдэглэж, бут авчээ. Баярын хүндэт зочдоос нэгэн онцгой эр олны анхаарлыг ихэд татсан аж. Тэр бол түүний дурлалт залуу байсан бөгөөд хосууд удахгүй хуримын тов зарлахаар яригдаж байгаа гэнэ.
Нэмж тэмдэглэхэд нэгэнтээ улстөрөөр хальт "оролдож” МАН-ын дэргэдэх "Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ч үүнийг орхисон байна. Харин үүний оронд хүмүүнлэгийн ажилд түлхүү оролцохоор болсон ажээ.